Хууль зүйн үндэсний хүрээлэн Криминологийн холбоонд элсэв

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Хууль зүйн үндэсний хүрээлэн Криминологийн холбоонд элсэв

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Д.Батжаргал, Эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд, Б.Одонгэрэл нар Япон улсын Кобэ хотноо энэ сарын 5-9-нд зохион байгуулж буй олон улсын криминологийн 16 дугаар их хуралд оролцож байна. Дэлхийн 60 гаруй орны 1000 орчим төлөөлөгч оролцож байгаа тус хуралд Япон улсын Kyushu-гийн их сургуульд суралцаж буй Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Одонгэрэл н “Монгол Улс дахь компанийн гэмт хэрэг” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэн Монгол Улсаас анх удаа Олон улсын криминологийн холбоонд гишүүнээр элсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж