Биткойн хөөс үү, хөрөнгө оруулалт уу? | News.MN

Биткойн хөөс үү, хөрөнгө оруулалт уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Биткойн буюу цахим мөнгө

Биткойн хөөс үү, хөрөнгө оруулалт уу?

Биткойн хөөс үү, хөрөнгө оруулалт уу?

Биткойн цахим мөнгөний ханш он гарснаас хойш хурдтай өсөж байгаа хэдий ч технологийн өндөр хөгжилтэй оронд ч хэрэглээ төдийлөн их биш байна. 

Лондоны технологийн дүүрэгт л гэхэд дөнгөж нэг сарын өмнөөс биткойноор машин, шар айраг худалдаж авч эхэлжээ.

Крипто валют хэмээн ерөнхийд нь нэрлэж буй биткойн цахим мөнгө 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа бий болсон юм. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд үүнийг баталгаатай гэж үзэхгүй байгаа юм. Он гарснаас хойш ханш нь 900 хувь өссөн энэ цахим мөнгийг хөрөнгө оруулагчид бараа үйлчилгээний төлбөрийн уламжлалт аргаас татгалзах шинэ хэлбэр гэж харж байна. Өндөр хүчин чадалтай компьютерийн математик аргачлалаар бий болгосон биткойн цахим бирж дээр хадгалагддаг бөгөөд биржээр дамжуулан худалдаж, худалдан авч, сольж арилжиж болно.

Гэвч ханш нь хяналтгүй өсөж буйгаас эдийн засагт үнийн хөөсрөл үүсэх вий гэдэг болгоомжлолын үүднээс төв банкууд цахим мөнгөний эрсдэлийг анхааруулж буй.

Эдийн засагчид биткойны ханшийн хурдтай өсөлтийг dotcom, Nasdaq index-ийн хөөсрөлтэй харьцуулж байгаа ажээ.

Энэхүү хувьцааны үнийн хөөс гэнэт хагарах үед хувьцаа эзэмшигчид хоосон хоцорч, хаан нүцгэн байна гэдгийн үлгэр болсон билээ.

Биткойныг хэрхэн бэлэн мөнгө болгох вэ?

Сүүлийн үед цахим мөнгө биткойныг хэрхэн бэлэн мөнгө болгох вэ гэдэг асуулт түгээмэл болжээ.

Биткойныг сонирхож буй хүмүүсийн зайлшгүй мэдэх ёстой нэг зүйл бол биткойныг хэрхэн худалдан авч, зарах тухай юм.

Биткойныг бэлэн мөнгө болгохын тулд цахим мөнгөний бирж coinbase юмуу эсвэл дотоодын цахим бирж дээр солино. Цахим бирж дээр биткойноор солихыг хүссэн мөнгөн тэмдэгтээ сонгоход  автоматаар тухайн өдрийн ханшаар тооцоолж, дэлгэц дээр харуулна. Хэрэв та зөвшөөрч байвал биткойныг худалдах гэсэн товчлуурыг дарах хэрэгтэй. Гэхдээ энэ бол харагдаж байгаа шигээ хялбар үйл явц биш. Цахим бирж дээр биткойныг худалдах болон бэлэн мөнгөөр солих үйл явцад ажлын хэдэн өдөр шаардлагатай ажээ. Coinbase бол хамгийн анхны цахим биржүүдийн нэг бөгөөд наймдугаар сард биржийн хөрөнгийг 1.6 тэрбум гэж хөрөнгө оруулагчид нь үнэлсэн. Coinbase-ийн ерөнхийлөгч болон CEO нар нь хөрөнгө оруулагчдын тэргүүн эгнээнд бичигддэг.

Биткойны арилжааг хуулиар хянадаг болно

Их Британи болон Европын холбооны засгийн газар биткойныг мөнгө угаах, татвараас зугатах хэрэгсэл болгон ашиглаж байж болзошгүй гэдэг болгоомжлолын үүднээс энэхүү цахим мөнгөний  хяналтыг чангатгахаар төлөвлөж байна.  

Ингэхдээ биткойн болон бусад крипто валютыг мөнгө угаах, терроризмын санхүүжилтыг зогсоох тухай хуулиар зохицуулах ажээ. Биткойн өндөр нууцлалтай байдаг учраас хар тамхи худалдаалагчид болон хууль бус наймаа эрхлэгчдийн хувьд хамгийн эрэлттэй мөнгө болоод байгаа ажээ.

Үүний тулд Европын холбооны засгийн газар биткойн арилжаалдаг цахим мөнгөний бирж дээрх сэжигтэй шилжүүлэг болон үйлчлүүлэгч нарын мэдээллийг хянах ажээ. Энэхүү журам нь ирэх оноос эхлэн мөрдөгдөх юм байна. “Голдман Сакс”, “JP Morgan”-ы боссууд биткойныг луйвар, гэмт хэргийн машин гэж нэрлэсэн билээ. Харин Bank of England –ы дэд захирал Сэр Жон Канлифф хэлэхдээ цахим мөнгө дэлхийн эдийн засагт аюул учруулахад өчүүхэн төдий зүйл гэж хэлсэн Биткойн цахим мөнгө даваа гаригт 11.566 ам.доллараар арилжаалагдсан нь ням гаригийн 11,800 ам.долларын ханшаас бага зэрэг буусан үзүүлэлт юм. Зарим шинжээчид биткойны ханш ирэх онд 40,000 ам.доллар хүртэл өснө гэж таамаглаж байна.

Биткойны 1587 АТМ бий

2017 оны аравдугаар сарын статистик тоо баримтаас харахад дэлхий даяар нийт 1587 биткойны AТМ байгаа гэнэ.

Үүний нэг нь Лондоны зүүн дүүрэгт оршдог “Old Street”-ийн нэгэн ресторанд биткойноор төлбөр төлдөг ажээ. Рестораны  эзэн ах дүү хоёр энэ бизнесээ 18 жилийн өмнө “dotcom”-ын хямралын өмнө эхэлсэн байна.

Тэдний үйлчлүүлэгчид төлбөрөө биткойны апп-аар төлдөг учраас рестораны эзэд цахим мөнгөний ханшийн хөөс хагарсан ч хохирч үлдэхгүй гэж найдаж байгаа юм.  Нөгөө талаар биткойноор төлбөр төлөх нь зээлийн картнаас өндөр хүү авдаг банкуудыг бодвол харьцангуй хямд байгаад тэд баяртай байна.

 

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. PRADHAN 2017-12-05 102.89.34.179

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Bilguun 2017-12-05 59.153.112.139

http://xsmoney.club/3063422798610/ ёстой сайн сайт байна бүртгүүлээд үнэгүй биткойноо аваад суртчилгаагаа үзээд байгаарай. маш хурдан cash-ээ өсгөх боломжтой юм байна цаг гаргаж чадвал суртчилгаа бол их юм байна

Avatar

Зочин 2017-12-05 45.117.32.3

10 bitcoin mash hymd shuud 50 sayd zarlaa.Sonirhson hun khanjargal sartuul facebook haygaar holbogdnuu

Avatar

РАВДАН 2017-12-05 66.181.161.77

ЗАА ЧИНИЙ ХҮСЭЛТИЙГ БОЛГООЁ ДОО 202.131.225.197 МИНЬ ЭЭ! 1-РТ БИТКОЙНЫ НӨӨЦ ХЯЗГААРТАЙ. 2-РТ БИТКОЙН БОЛ ТӨВЛӨРСӨН БУС. ГЭДЭГ НЬ ОДООХОНДОО КОКО АВААД БАЙГААМ. ГЭВЧ ЭНЭ ҮНЭЛГЭЭ УДАХГҮЙ ҮГҮЙ БОЛНО! ЯАГААД ГЭЭЧ! ЭХЛЭЭД 1-Р СЭДВЭЭР БИЧЬЕ! ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭГЧ НЬ ЭРЭЛТ ЮМ! ГЭТЭЛ ЭРЭЛТ БОЛ ХЯЗГААРГҮЙ! ХЯЗГААР ҮГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯЗГААРТАЙ БИТКОЙНООР САНХҮҮЖҮҮЛЖ ЧАДАХ УУ? ЮУ Л БОЛ! 2-Р СЭДВИЙН ТУХАЙД БИТКОЙНЧУУДЫН МАГТАН ДУУЛДАГ ТӨВЛӨРСӨН БУС ШИНЖ ЧАНАР НЬ ХУУРМАГ ЮМ! ЯАГААД ГЭВЭЛ БИТКОЙНЫ ЗОРИЛГО БОЛ ХЯЗГААРГҮЙ ЭРЭЛТЭНД ХӨТЛӨГДСӨН ХЯЗГААРТАЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭТГЭХ ЯВДАЛ ЮМ. ИЙМЭЭС ТАЛЫН НЭГ ТАРСАН 21 САЯ БИТКОЙНТОЙ 21 САЯ КРИПТО ХҮМҮҮС ТӨВЛӨРЧ ЦУГЛАРАХ ЗАЙЛШГҮЙ ЖАМ ЁСНЫ ҮЙЛ ЯВЦ ЮМ! ЭХНИЙ УДААД НЭГ ИЙМЭРХҮҮ ЭЛЕМЕНТАРНЫЙ ОЙЛГОЛТ ӨГЬЕ!

Avatar

РАВДАН 2017-12-05 66.181.161.77

ЕР НЬ КРИПТО ВАЛЮТАД ХЭРХЭН ХАНДАЖ БАЙГААГААР НЬ ХҮМҮҮСИЙН ТАРХИНЫ ХЭМЖЭЭГ ҮНЭЛЖ БОЛОХ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ! РАВДАНГИЙНХ НЬ ХУВЬД КРИПТО ВАЛЮТ ГЭДЭГ БОЛ ХҮМҮҮС САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХЫН ТУЛД ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛТ БОЛОН ХҮНИЙ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ОНЦЛОГИЙГ АШИГЛАН ЗОХИОСОН ХИЙСВЭР БҮТЭЭЛ ЮМ! ГЭТЭЛ ХҮНИЙ АНХДАГЧ ХЭРЭГЦЭЭ ХЭЗЭЭ Ч ХИЙСВЭР БАЙЖ ҮЛ ЧАДАХ БИЛЭЭ! ИЙМ УЧРААС ОДООГИЙН ХӨӨРГӨӨД ОНГИРООГООД БАЙГАА ТЭР ШИНЖ ЧАНАРУУД НЬ УРЬДЫНХТАЙГАА УЛАМ БҮР АДИЛХАН БОЛНО! ТЭР ШИНЖ НЬ ГЭВЭЛ 1-РТ ХҮН БҮРТ ОЛДОХ БОЛОМЖТОЙ, 2-РТ ТӨВЛӨРСӨН ШИНЖТЭЙ. ЭНЭ 2 НӨХЦӨЛ ХАНГАГДСАН ЦАГТ КРИПТО ВАЛЮТ ХЯНАЛТАНД ОРСОН Л ГЭСЭН ҮГ! ТЭР ХЯНАЛТЫГ ЗАСГИЙН ГАЗАР, ТӨВ БАНК, КРИПТО ХҮН ГЭЭД ЕР НЬ ЯМРААР Ч НЭРЛЭСЭН ЯМАР Ч ЯЛГААГҮЙ ШД!

Avatar

РАВДАН 2017-12-05 66.181.161.77

ХӨГЖҮҮЛЭЭД Л БАЙГААРАЙ БАГЫ МИНЬ! ЧИНИЙ ОЛГОЙ ТОЛГОЙ ТӨВ БАНК БА КРИПТО ВАЛЮТ 2 ЧИНЬ СИАМЫН ИХЭР ГЭДГИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМУУ ЭСХҮЛ ОЙЛГООГҮЙ ДҮР ҮЗҮҮЛЭЭД БАЙШАА ЮМ УУ? ЭНЭХҮҮ КРИПТО КОИН ГЭХ САНХҮҮГИЙН ҮҮСМЭЛ СИАМЫН ИХЭР ЧИНЬ ИХ ОЛОН ХУВИЛБАРТАЙ ЭД ШИГ БАЙГААМ. ЖИШЭЭ НЬ НЭГ ТОЛГОЙТОЙ 2 БИЕТЭЙ, ЭСХҮЛ НЭГ БИЕТЭЙ 2 ТОЛГОЙТОЙ ГЭХ МЭТ!

Avatar

Зочин 2017-12-05 202.131.225.197

тийм байх нь, тэхээр төв банк сиамын ихэрүүд тэй анх яаж хуйвалдсаныг олж мэдэхийн бол криптовалютыг юу болохыг мэдэж болох нь байна. бас КГБ заавал холбоотой байгаа. Путин энэ талаар ихийг мэдэж байгаа байх. тэхээр энэ бүхнийг энигийн олгой толгойтнууд ухаж ойлгож чадахгүй. Биткойны үнэ харах, худалдаж авч баясахаас цаашгүй, огт хөгжөөгүй багынууд шүү дээ бид. Равдан та судла, хэл, ойлгуул, бүү шантраарай

Avatar

РАВДАН 2017-12-05 66.181.161.77

202-ОО! ТӨВ БАНК СИАМЫН ИХЭРТЭЙ ХУЙВАЛДААД БАЙГАА ЮМ БИШЭЭ! ХАРИН САНХҮҮ ГЭДЭГ ЗҮЙЛ ЧИНЬ ӨӨРӨӨ МУТАЦИД ОРООД БАЙГАА ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ! ТЭР МУТАНТЫГ Л СИАМЫН ИХЭР ГЭЭД БАЙГААМ. ГЭХДЭЭ ЧИНИЙ ОЛГОЙ ТОЛГОЙ НЭГ ИЙМЭРХҮҮ ДҮГНЭЛТ ХИЙЖ БАЙНА ГЭДЭГ БАС Ч ГЭЖ АМЖИЛТ ШҮҮ!

Avatar

Зочин 2017-12-05 202.131.225.197

төв банкууд юу хийдэг вэ, зүгээр л мөнгө гэдэг цаас хэвлэж ханшыг хүссэнээрээ савлуулж массыг удирддаг,
энэ сүлжээг Биткойн нураах нь бодитой боллоо

Avatar

Zorigoo 2017-12-05 66.181.188.111

Бага багаар үнэгүй биткойн цуглуулахыг хүсвэл доорх сайт бүртгүүлээрэй. Хамгийн найдвартай сайт https://btcclicks.com/?r=e2567160 – Surf Ads гэсэн линк рүү орж гарч ирсэн линкүүд дээр нэг нэгээр нь дараад тодорхой хугацааны дараа капча бөглөөд койн цуглуулна. Сурталчилгаанууд байнга нэмэгдэж байдаг.Мөн дагагч бүрээсээ 80%-ийн бонус авч өсөх боломжтой.

Avatar

13 2017-12-05 43.228.129.155

Delhii niitiig shuljzsen banknii luivraas salah ganc l arga bii . ene bol bitcoin, cryptocurrency

Avatar

Иргэн 2017-12-05 66.181.188.167

Хөөс нь нэг л хагарч бөөн хохирол дагуулна даа

Avatar

РАВДАН 2017-12-05 66.181.161.77

БИТКОЙН ӨӨРИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГАА ӨДӨР ИРЭХ ТУСАМ ИЛЧЛЭЭД ЭХЭЛЛЭЭ! ЭНЭ БОЛ ЕРДӨӨ ТӨЛБӨР ТООЦОО САНХҮҮГИЙН ҮҮСМЭЛ ХЭРЭГСЭЛ ЮМ. АНХ СУРТАЛДААД БАЙСАН ХАРААТ БУС БОЛОН ТӨВЛӨРСӨН БУС ГЭХ ШИНЖ ЧАНАРАА УЛАМ БҮР АЛДСААР ЕРДӨӨ ХӨӨС МЭТ ТОМРООД ХЯНАЛТАНД ОРООД ЭХЭЛЛЭЭ ШД! ХАНШ НЬ ӨСӨЖ НЭГ БУУРЧ НЭГ ЗАРЛАГДААД Л ХУДАЛДААД Л ТӨВЛӨРҮҮЛЭЭД Л. ИЙМЭЭС ЭНЭ БОЛ НЭГ НЬ НӨГӨӨДӨӨ БАЙР СУУРИА ЭЭЛЖ ДАРААГААР ТАВЬЖ ӨГӨХ КОМЬПЮЕРИЙН ТООЦООЛОЛТОЙ САНХҮҮГИЙН АЖИЛЛАГАА ЮМ!

Avatar

Зочин 2017-12-05 202.131.225.197

хөгжилтэй багы шүү,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж