Биткойн хөөс үү, хөрөнгө оруулалт уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Биткойн буюу цахим мөнгө

Биткойн хөөс үү, хөрөнгө оруулалт уу?

Биткойн хөөс үү, хөрөнгө оруулалт уу?

Биткойн цахим мөнгөний ханш он гарснаас хойш хурдтай өсөж байгаа хэдий ч технологийн өндөр хөгжилтэй оронд ч хэрэглээ төдийлөн их биш байна. 

Лондоны технологийн дүүрэгт л гэхэд дөнгөж нэг сарын өмнөөс биткойноор машин, шар айраг худалдаж авч эхэлжээ.

Крипто валют хэмээн ерөнхийд нь нэрлэж буй биткойн цахим мөнгө 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа бий болсон юм. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд үүнийг баталгаатай гэж үзэхгүй байгаа юм. Он гарснаас хойш ханш нь 900 хувь өссөн энэ цахим мөнгийг хөрөнгө оруулагчид бараа үйлчилгээний төлбөрийн уламжлалт аргаас татгалзах шинэ хэлбэр гэж харж байна. Өндөр хүчин чадалтай компьютерийн математик аргачлалаар бий болгосон биткойн цахим бирж дээр хадгалагддаг бөгөөд биржээр дамжуулан худалдаж, худалдан авч, сольж арилжиж болно.

Гэвч ханш нь хяналтгүй өсөж буйгаас эдийн засагт үнийн хөөсрөл үүсэх вий гэдэг болгоомжлолын үүднээс төв банкууд цахим мөнгөний эрсдэлийг анхааруулж буй.

Эдийн засагчид биткойны ханшийн хурдтай өсөлтийг dotcom, Nasdaq index-ийн хөөсрөлтэй харьцуулж байгаа ажээ.

Энэхүү хувьцааны үнийн хөөс гэнэт хагарах үед хувьцаа эзэмшигчид хоосон хоцорч, хаан нүцгэн байна гэдгийн үлгэр болсон билээ.

Биткойныг хэрхэн бэлэн мөнгө болгох вэ?

Сүүлийн үед цахим мөнгө биткойныг хэрхэн бэлэн мөнгө болгох вэ гэдэг асуулт түгээмэл болжээ.

Биткойныг сонирхож буй хүмүүсийн зайлшгүй мэдэх ёстой нэг зүйл бол биткойныг хэрхэн худалдан авч, зарах тухай юм.

Биткойныг бэлэн мөнгө болгохын тулд цахим мөнгөний бирж coinbase юмуу эсвэл дотоодын цахим бирж дээр солино. Цахим бирж дээр биткойноор солихыг хүссэн мөнгөн тэмдэгтээ сонгоход  автоматаар тухайн өдрийн ханшаар тооцоолж, дэлгэц дээр харуулна. Хэрэв та зөвшөөрч байвал биткойныг худалдах гэсэн товчлуурыг дарах хэрэгтэй. Гэхдээ энэ бол харагдаж байгаа шигээ хялбар үйл явц биш. Цахим бирж дээр биткойныг худалдах болон бэлэн мөнгөөр солих үйл явцад ажлын хэдэн өдөр шаардлагатай ажээ. Coinbase бол хамгийн анхны цахим биржүүдийн нэг бөгөөд наймдугаар сард биржийн хөрөнгийг 1.6 тэрбум гэж хөрөнгө оруулагчид нь үнэлсэн. Coinbase-ийн ерөнхийлөгч болон CEO нар нь хөрөнгө оруулагчдын тэргүүн эгнээнд бичигддэг.

Биткойны арилжааг хуулиар хянадаг болно

Их Британи болон Европын холбооны засгийн газар биткойныг мөнгө угаах, татвараас зугатах хэрэгсэл болгон ашиглаж байж болзошгүй гэдэг болгоомжлолын үүднээс энэхүү цахим мөнгөний  хяналтыг чангатгахаар төлөвлөж байна.  

Ингэхдээ биткойн болон бусад крипто валютыг мөнгө угаах, терроризмын санхүүжилтыг зогсоох тухай хуулиар зохицуулах ажээ. Биткойн өндөр нууцлалтай байдаг учраас хар тамхи худалдаалагчид болон хууль бус наймаа эрхлэгчдийн хувьд хамгийн эрэлттэй мөнгө болоод байгаа ажээ.

Үүний тулд Европын холбооны засгийн газар биткойн арилжаалдаг цахим мөнгөний бирж дээрх сэжигтэй шилжүүлэг болон үйлчлүүлэгч нарын мэдээллийг хянах ажээ. Энэхүү журам нь ирэх оноос эхлэн мөрдөгдөх юм байна. “Голдман Сакс”, “JP Morgan”-ы боссууд биткойныг луйвар, гэмт хэргийн машин гэж нэрлэсэн билээ. Харин Bank of England –ы дэд захирал Сэр Жон Канлифф хэлэхдээ цахим мөнгө дэлхийн эдийн засагт аюул учруулахад өчүүхэн төдий зүйл гэж хэлсэн Биткойн цахим мөнгө даваа гаригт 11.566 ам.доллараар арилжаалагдсан нь ням гаригийн 11,800 ам.долларын ханшаас бага зэрэг буусан үзүүлэлт юм. Зарим шинжээчид биткойны ханш ирэх онд 40,000 ам.доллар хүртэл өснө гэж таамаглаж байна.

Биткойны 1587 АТМ бий

2017 оны аравдугаар сарын статистик тоо баримтаас харахад дэлхий даяар нийт 1587 биткойны AТМ байгаа гэнэ.

Үүний нэг нь Лондоны зүүн дүүрэгт оршдог “Old Street”-ийн нэгэн ресторанд биткойноор төлбөр төлдөг ажээ. Рестораны  эзэн ах дүү хоёр энэ бизнесээ 18 жилийн өмнө “dotcom”-ын хямралын өмнө эхэлсэн байна.

Тэдний үйлчлүүлэгчид төлбөрөө биткойны апп-аар төлдөг учраас рестораны эзэд цахим мөнгөний ханшийн хөөс хагарсан ч хохирч үлдэхгүй гэж найдаж байгаа юм.  Нөгөө талаар биткойноор төлбөр төлөх нь зээлийн картнаас өндөр хүү авдаг банкуудыг бодвол харьцангуй хямд байгаад тэд баяртай байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж