Болливудын домогт жүжигчин Шаши Капур таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Болливудын домогт жүжигчин Шаши Капур таалал төгслөө

Болливудын домогт жүжигчин Шаши Капур таалал төгслөө

Болливудын домогт жүжигчин, продюсер Шаши Капур 79 насандаа таалал төгсчээ. Сүүлийн үед түүний биеийн байдал илэрхий доройтож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Болливудын хамгийн царайлаг жүжигчдийн нэг гэгдэж явсан Шаши Капур Энэтхэгийн кино үйлдвэрлэлд хэдэн арван жил ноёрхсон Капурын удмын гишүүн байв. Дотоодын кино урлагийн наадмаас олон арван шагнал хүртсэн тэрээр Британийн болон Холливудын кинонд ч дүрээ мөнхөлж чаджээ. 

Капур Энэтхэгийн баруун хэсгийн Мумбай хотын хувийн эмнэлэгт өчигдөр /2017.12.04/ амьсгал хураасан байна. “Бөөрний асуудалтай байсан учраас сүүлийн хэдэн жил диализ эмчилгээ хийлгэж байсан” гэж түүний зээ дүү, жүжигчин Рандхир Капур ярьжээ. Түүнийг эцсийн замд үдэх ёслолыг өнөөдөр /2017.12.05/ зохион байгуулж байгаа аж.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж