Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-нд эхэлнэ.
БСШУС-ын сайдын тушаалаар баталсан хуваарийн дагуу нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног амрах аж.
Харин дунд болон ахлах ангийн сурагчид 2018 оны нэгдүгээр сарын 5-18-ны хооронд хоёр долоо хоног амарна.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийнхны хувьд арванхоёрдугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл хоёр долоо хоног амрах бол дунд, ахлах ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-11-ний хооронд 1 долоо хоног амрах юм байна.
СУРАГЧДЫН АМРАХ ХУГАЦАА
Хоёрдугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног амарна.
- VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-18-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
Гуравдугаар улирлын амралт
- Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
Зуны амралт
- I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас амарна.
- III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс амарна.
- VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН амралт
Хоёрдугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног амарна.
- VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-11-нийг дуустал нэг долоо хоног амарна.
Гуравдугаар улирлын дундуур
- Цагаан сарын амралт нэг долоо хоног үргэлжилнэ.
Гуравдугаар улирлын амралт
- Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног /Бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ амарна.
Зуны амралт
- I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас амарна.
- III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс амарна.
- VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.
С.БУРАМ