Инстаграмд тренд болж буй гацуурууд

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Инстаграмд тренд болж буй гацуурууд

Инстаграмд тренд болж буй гацуурууд

Хотын гудамжинд өндөр, ганган сүлд модод сүндэрлэж, худалдааны төвүүдээр шинэ жилийн уур амьсгал хэдийнээ оржээ. Шинэ он айсуй энэ л үед хүн бүрийн сэтгэл догдлон, баярын гацуур модоо засаж байна. Энэ жил ямар гацуур тренд болж, хамгийн эрэлттэй байгааг сонирхоё.


Бодит юм шиг харагддаг гацуур

Улаанбаатар хотын хувьд шинэ жилийн хамгийн том худалдаа ‘Соёолж’ төвд болж байна. 

Урт, нарийн өнгийн саа, ханын чимэглэл, цасан ширхэг, бор боргоцой зэрэг шинэ жилийн баярын уур амьсгалыг бүрдүүлэх төрөл бүрийн чимэглэл нүдэнд тусна. Тэр дундаа өндөр, нам, өргөн, нарийн гээд 10 гаруй төрлийн гацуур мод төрөл төрлөөр тус төвд сүндэрлэсэн нь ой модоор зугаалж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж.

Эдгээр гацуур модод хэмжээ, хэлбэрээсээ хамаараад 125 мянган төгрөгөөс эхлэн хоёр сая 895 мянган төгрөгийн үнэтэй. Энэ жилийн хувьд холимог материалтай, бодит юм шиг харагддаг гацуур мод тренд болж байгаа ажээ. Бор боргоцой зүүсэн, цасан ширхэгтэй уг гацуур нь үнийн хувьд 298.500 төгрөгөөс 895 мянган төгрөгийн үнэтэй. Мөн цасан ширхэг будардаг, өөрөөсөө гэрэлтдэг, 60 см урттай бяцхан гацуур, орчин цагийн хийцтэй өвөрмөц гацуурууд олны анхаарлыг ихэд татаж байв. Үнийг нь сонирхвол 9500 төгрөгөөс 150 мянган төгрөгийн үнэтэй байх аж. 

Амьд гацуур

Энэ жил тус төвд зарж буй гацууруудаас 25 мянган төгрөгийн үнэтэй, таван настай, бяцхан амьд гацуур хамгийн их эрэлттэй байгаа аж. Өчигдөр гэхэд 10 хүрэхгүй амьд гацуур үлдсэн байв.  Баярын ногоон гацуурыг өнгийн гэрэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энд 100 гаруй төрлийн гэрлийг 7800 төгрөгөөс 99.500 төгрөгөөр худалдаалж байв. Амтат чихэр, өвлийн өвгөн, саатай бөмбөлөг гэх мэт олон янзын хэлбэр дүрстэй чимэглэлүүдийг лангуун дээр эгнүүлэн өржээ. Хамгийн үнэтэй шилэн чимэглэл л гэхэд 7800 төгрөг бол бусад чимэглэлүүд 1200 төгрөгөөс 29.500 төгрөгийн үнэтэй. 
 

 

ИНСТАГРАМ ДАХЬ ЭНЭ ЖИЛИЙН ТРЕНД ГАЦУУРУУД

Маш сонирхолтой. Авсаархан, эко, тэгээд сонирхолтой. Мод, тавцан, хавтан, гэрлэн чимэглэл ашиглан хийж болох эдгээр гацуурыг хүн өөрийн хүссэнээрээ хийж болно. Зай бага эзэлнэ. Та ханандаа өлгөдөг, бүр таазнаас зүүгдсэнийг ч хийж болно. Ширээн дээр тавих жижиг хэмжээтэйг ч сонирхолтой шийдэлтэйгээр урлаж болно. Гол нь ийм төрлийн чимэглэл хийх нь таниас бүтээлч байдал шаардахын зэрэгцээ зугаатай байх болно.
 

А.Сүрэн 

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж