Хүүхдээ 10 нас хүрэхээс нь өмнө амжиж ойлгуулах 10 зүйл

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Хүүхдээ 10 нас хүрэхээс нь өмнө амжиж ойлгуулах 10 зүйл

Хүүхдээ 10 нас хүрэхээс нь өмнө амжиж ойлгуулах 10 зүйл

Эцэг, эх болсноор хүүхдийнхээ ирээдүйн өмнө бид асар том үүрэг, хариуцлага хүлээдэг. Аав, ээжүүд бүгд л хүүхдээ сайхан сэтгэлтэй, ухаантай, үнэнч шударга, өр нимгэн, бас эрэлхэг зоригтой нэгэн болоосой гэж хүсдэг. Гэтэл энэ сайн сайхан бүхэн хаанаас ч юм өөрөө гарч ирээд, хүүхдэд төлөвшиж тогтоно гэж үгүй. Төрөлх зан араншин гэж байх боловч хүүхдэд үзүүлж буй аав, ээж, гэр бүлийнхний хандлага, хүмүүжил юу юунаас илүү чухал.

Хүүхдээ 10 нас хүрэхээс нь өмнө амжиж ойлгуулах 10 зүйлс юу байх вэ?


10

ЗӨВХӨН ОХИДЫГ БИШ, ХӨВГҮҮДИЙГ Ч БАС ХҮНДЭЛ

Бусдыг хүндэлж сурна гэдэг хүүхдийн бага насандаа олж авах ёстой чухал чанар юм. Нас хүйс, зэрэг зиндаа, эрэмбэ дараалал хамаарахгүйгээр хүнийг байгаагаар нь хүндлэх хэрэгтэйг ойлгуулах нь зүйтэй. Найз нөхдийн хүрээлэл дунд зөвхөн охидыг биш, хөвгүүдийг ч бас хүндлэх хэрэгтэйг бяцхан хүү, охиндоо хэлж сургаарай.


9

АЛДАА ХИЙХЭЭС АЙХ ХЭРЭГГҮЙ

Бусдын алдаанаас суралцана гэдэг маш ховор “авьяас”. Өөрийнхөө алдаа, бүтэлгүйтлээс сургамж авах нь мөн л чухал чанар юм. Тиймээс таны хүүхэд алдаа гаргахаас, ялагдахаас айх ёсгүй. Харин түүнээсээ суралцаж, дараагийн удаа алдаагаа давтахгүй байх нь чухал.


8

МЭДЛЭГ БОЛ ДҮНГЭЭС ИЛҮҮ ЧУХАЛ

Онц дүн авсангүй гээд хүүхдээ зэмлэдэг аав, ээжүүд цөөнгүй. Гэтэл дүн ба мэдлэг урвуу хамааралтай байх нь бий. Онц, сайн дүн авлаа гээд мэдлэг, боловсролтой гэсэн үг биш. Тиймээс дэвтэр дээрх дүнгээс илүү мэдлэг чухал гэдгийг хүүхдэдээ ойлгуулаарай.


7

ААВ, ЭЭЖ ЧИНЬ ДАЙСАН БИШ. ТЭДНЭЭС ХЭЗЭЭ Ч ТУСЛАМЖ ХҮСЧ БОЛНО

Хүүхдийнхээ найз нь болно гэдэг тийм ч амар биш. Ялангуяа хүүхэд чинь хэдийн найзын хүрээлэлтэй болсон бол бүр ч амаргүй. Гэхдээ түүнийг хүчлэх хэрэггүй. Орилж хашхичиж, урт удаан лекц уншихын тулд итгэж болох хүн гэдгийг ойлгуулах нь чухал.


6

ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ БОДЛЫГ ХАМГААЛЖ СУР

Зарим аав, ээжүүд хүүхдийнхээ багшийг бусдаас илүү хүндэлдэг. Мэдээж энэ байдал хүүхдэд чинь анзаарагдаж л таарна. Хэдий зөв зүйл боловч зарим тохиолдолд ирээдүйд таны хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж, өөрийнхөө төлөө үг дуугарах чадваргүй нэгэн болгож мэднэ. Хүндлэл мэдээж чухал, гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж, үүнийхээ төлөө бат зогсох нь хүндлэлээс дутахгүй чухал болохыг тайлбарлаж, ойлгуулаарай.


5

ХЭН НЭГНИЙ ХҮСЛЭЭР ДУРГҮЙ ЗҮЙЛЭЭ БҮҮ ХИЙ

Үе тэнгийнхэн дотроо “алдартай”, эсвэл “атаман” байх нь чухал гэдэгт хүүхдүүд бат итгэдэг. Өөрөө тийм болох гэж чамгүй хичээнэ. Харин өөрөө чадахгүй бол тэрхүү “өндөрлөг”-т хүрсэн хүүхдийг аялдан дагаж, даган дуурайдаг. Тиймээс өөрийн итгэл үнэмшлээ гээж, бусдын ая тааллаар хүсээгүй зүйлээ хийх нь үнэнч шударга, хүндлэлтэй хүнээс гарах авир биш гэдгийг ойлгуулаарай.


4

ОЙЛГОХГҮЙ БОЛ АСУУ

Асуулт асуух нь хэвийн зүйл гэдгийг хүүхдэдээ маш сайн ойлгуулаарай. Ойлгомжгүй зүйл тулгарахд бүгдийг мэддэг юм шиг царайлснаас илүү асууж, шалгааж, ойлгож авах нь хавьгүй илүү зүйл юм. Хүүхэд багадаа л үүнийг ойлгох хэрэгтэй.


3

ТААЛАГДАХГҮЙ, ТААЛАМЖГҮЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖ СУР

Хүүхэд эрүүл мэнд, сэтгэл санааны таагүй байдлаа хэлэхээс эмээх ёсгүй. Хичээлийн дүн, багшийн уур уцаараас илүү эрүүл мэнд чухал.


2

БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛА

Байгаль орчин, хүрээлэн буй орчныг хайрлах нь гэр доторх аар саархан зүйлсээс эхэлнэ. Хүүхэд энгийн зүйлээс л жишээ авч суралцах болно. Өөрөө үлгэр жишээч байж, хүүхдэдээ энэ чадвараа өвлүүлэх хэрэгтэй.


1

“ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ СУР

Найз нөхөд, томчууд, багш нар, бас өөртөө ч гэсэн “үгүй” гэж хэлж сургах хэрэгтэй. Та хүүхдээ бусдын заавраар хөдөлдөг сул дорой биш, харин хүчирхэг нэгэн болгохыг хүсэж байвал энэ маш чухал. Аливаа хүсээгүй, чадахгүй зүйлдээ “үгүй” гэж хэлэх нь зарим томчуудад ч дутагддаг чанар юм шүү. Тиймээс багаас нь суулгах хэрэгтэй.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж