Шинжаан Уйгарын өөртөө засах орны Хами хотын говийн элснээс нисдэг үлэг гүрвэл болох птерозаврын 200 гаруй чулуужсан өндөг болон том хэмжээний птерозаврын чулуужсан хэлхээ яс олджээ. Хятад эрдэмтнээр удирдуулсан Олон улсын баг олон жилийн хээрийн судалгааныхаа явцад үүнийг олсноо өнгөрсөн сарын 30-нд мэдэгдсэн байна.
“Тэнгэрийн хаан” хэмээгддэг тус үлэг гүрвэлийн олдворууд нь түүний талаарх олон мэдээллийг хэлж өгөх аж. БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Эртний сээр нуруутан амьтны судалгааны газрын судлаач Ван Сяолинь зэрэг хүмүүс АНУ-ын “Шинжлэх ухаан” сэтгүүлд энэ талаар өгүүлэл хэвлүүлжээ.
Өдгөө птерозаврын 215 чулуужсан өндөг илрүүлсэн бөгөөд нийт 300 байгаа хэмээн таамаглаж буй. Үүний зэрэгцээ 10 гаруй гавалын яс болон эрүү, их хэмжээний хэлхээ яс байх магадлалтай гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ