Хятад улс Бали арлаас жуулчдаа нүүлгэн шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Хятад улс Бали арлаас жуулчдаа нүүлгэн шилжүүллээ

Хятад улс Бали арлаас жуулчдаа нүүлгэн шилжүүллээ

Индонезийн аялал жуулчлалын төв болох Бали арлын Агун нэртэй галт уул өнгөрсөн долоо хоногт идэвхэжсэн. Үүнтэй холбоотойгоор Нгурах Райгийн олон улсын онгоцны буудлыг хааж, олон мянган жуулчин арлаас явах аргагүй болоод байсан юм. 

Тэгвэл Хятад улс тус арал дээр амарч, зугаалж байсан иргэдээ нүүлгэн шилжүүлээд эхэлжээ. Денпасарт байрлах Хятадын Ерөнхий консулын газрын статистик мэдээгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29 хүртэл онгоцны буудал нээгдэхээс өмнө Бали аралд саатсан Хятад жуулчдын тоо 17 мянга орчим байжээ. Харин тус өдрийн оройноос эхлэн Консулын ерөнхий газар “Air China”, “Шямэн Airlines”, “China Southern Airlines” компаниудтай тохиролцон, зорчигч тээврийн онгоцыг Бали арал руу нисгэсэн байна. Хятадын жуулчдыг эх орондоо эрүүл саруул эргэн ирэхэд нь туслахын тулд эдгээр агаарын тээврийн компанийн онгоцнууд Бали арал руу хоосон, буцахдаа дүүрэн хүнтэй ирж байгаа аж. 

Ийн өнгөрсөн сарын 29-нд зургаа, 30-нд долоон онгоцоор 1000 орчим жуулчдыг буцаан авчирсан байна. Түүнчлэн Бали арлаас Хятадын нутагт нислэг хийж буй гадаадын агаарын тээврийн компаниудтай тохиролцон 5000 гаруй жуулчдаа авчирчээ. 

Дашрамд дурдахад, Индонез улс бол газар хөдлөлтийн идэвхтэй бүст байрладаг бөгөөд 130 орчим идэвхтэй гал уултай. Агун уул хамгийн сүүлд 1963 онд дэлбэрч, 1600 орчим хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ. 

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж