Оросууд дээд тал нь гурван удаа гэрлэлтээ батлуулж болно хэмээн Оросын Үнэн алдартны шашны дээд байгууллага болох Архиерейскийн чуулган шийдлээ. Энэ чуулган арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 4-ний хооронд Москва хотноо болсон юм.
Үнэн алдартны сүмийн зүгээс энэ асуудлыг сүүлийн хэдэн жил судалж, маргалдаж байсан юм.
“Хэдэн удаа гэрлэлтийг бүртгэж болох, сүмд гэрлэсэн гэрлэлт гэх үү, иргэний журмаар Хуримын ордонд гэрлэлтээ батлуулсныг гэрлэлт гэх үү гээд ойлгомжгүй байдал байна. Өнөөгийн мөрдөж байгаа Үнэн алдартны шашны дэгийн дагуу үүнд хариулт өгөх зохицуулалт алга. Орчин үед хүн хэдэн ч удаа гэрлэж байна. Үүнд хариу өгөхийг зорьж байна” хэмээн Москвагийн Үнэн алдартны шашны сүмийн хувраг Николай Балашов хэлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ