Kaspersky-г хориглосноор Их Британи илүү хохирно гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Kaspersky-г хориглосноор Их Британи илүү хохирно гэв

Kaspersky-г хориглосноор Их Британи илүү хохирно гэв

Их Британи улс Оросын программ хангамжийн Kaspersky Lab компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох гэж байгаа тухай Financial Times сонин мэдээлсэн. Сонин энэ мэдээллээ Их Британийн Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн тэргүүн Киарана Мартины хэлсэн үгэнд үндэслэн мэдээлсэн юм.

Kaspersky Lab-ийн бүтээгдэхүүнийг хориглосноор эрсдэл илүүтэй амсах нь Kaspersky Lab биш Их Британи өөрөө байх болно хэмээн Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын хорооны орлогч дарга Сергей Шатиров мэдэгджээ.

“Мэдээж Kaspersky Lab нэг захиалагчаа алдаж байгаа учраас тодорхой хэмжээний хохирол хүлээнэ. Харин зах зээл ямар нэг вакуум орчныг тэвчихгүй. Их Британи програм хангамжаа Зүүн Өмнөд Ази юм уу Араб хавийн нэг улсаас авах байх. Гэтэл тэдгээр бүтээгдэхүүний чанар муу учраас Их Британи илүү хохирол амсах болно” хэмээн Сергей Шатиров РИА Новости-д ярьжээ.

Мөн дотоодын чухал салбарууд тухайлбал, тагнуулынхан, уул уурхайнхан гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байхаар дотоодын програм хангамжаа ашиглах хэрэгтэй хэмээн тэр бас хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж