Оросын баячуудын хөрөнгө 21.6 тэрбумаар өсөв | News.MN

Оросын баячуудын хөрөнгө 21.6 тэрбумаар өсөв

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Оросын баячуудын хөрөнгө 21.6 тэрбумаар өсөв

Оросын баячуудын хөрөнгө 21.6 тэрбумаар өсөв

Оросын тэргүүн 25 баяны нийт хөрөнгийн хэмжээ энэ оны нэгдүгээр сараас хойш 21.6 тэрбум ам.доллараар өслөө хэмээн Bloomberg Billionaires Index (BBI) мэдээллээ.

Оросын баячуудын жагсаалтыг “Северсталь”-ийн Алексей Мордашов тэргүүлжээ. Түүний хөрөнгийн хэмжээ энэ 2017 онд 2.32 тэрбум ам.доллараар өсч, 19.2 тэрбумд хүрсэн байна. Жагсаалтын хоёрдугаарт “Норильский никель”-ийн эзэн Владимир Потанин оржээ. Түүний хөрөнгө энэ онд 1.32 тэрбумаар нэмэгдэж 17.9 тэрбум ам.доллар болов. Гуравдугаарт НЛМК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лисин жагссан бөгөөд түүний хөрөнгө энэ онд 3.33 тэрбумаар өсч 16.4 тэрбум ам.доллар болсон байна.

Хөрөнгө нь зузаарсан баячууд байхад хорогдсон хүмүүс ч байна. Тухайлбал, “Новатэк”-ийн тэргүүн Леонид Михельсоны хөрөнгө нэгдүгээр сараас хойш 1.19 тэрбум ам.доллараар багассан ч хотойлгүй жагсаалтын дөрөвт 16.1 тэрбум ам.долларын хөрөнгө тоолуулан жагсчээ.

Жагсаалтын тавд “Ренова” группийн эзэн Виктор Вексельберг орлоо. Түүний хөрөнгө энэ онд 1.6 тэрбумаар нэмэгдэж 15.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Эдгээрээс гадна эхний аравт “Альфа-групп”-ийн Михаил Фридман /Энэ онд 1.04 тэрбумаар хөрөнгө нь зузаарч 14.3 тэрбум ам.доллар болсон/, USM Holdings-ийн үүсгэн байгуулагч  Алишер Усманов /1.25 тэрбумаар нэмэгдэж 14.2 тэрбум ам.доллар/, “Еврохима”-гийн эзэн Андрей Мельниченко /Энэ оны орлого 2,.9 тэрбум ам.доллар/, тэрбумтан Роман Абрамович /Энэ оны орлого 1.79 тэрбум ам.доллар/, “Лукойл”-ийн тэргүүн Вагит Алекперов /Энэ оны орлого 244 сая ам.доллар/ орсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чук 2017-12-04 112.72.11.124

Дандаа Путинтэй хэл амаа ололцсон нөхдүүд хоорондоо таардаггүй тэргүүн баян байсан Юкосын М. Ходорковскийг болохоор шор онд хийгээд будаа болгодог. Энэ тэрбумтнуудын төмсөгийг гарын салаагаараа цувуулан атгасан Путин өөрийн бат бөх хүрээллээ босгодог боловч Орост амьдрал муу ядуурал хэвээр байгаа

Avatar

МЕСТНЫЙ 2017-12-04 202.72.245.194

1 ӨДӨРТ 2,4 САЯ РУБЛИЙН ЦАЛИН ӨӨРТӨӨ ОНООСОН РОСНЕФТИЙН СЕЧИН ЯАГААД БАЙХГҮЙ БАЙНА АА?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж