H1N1“Novartis”компанид ашиг авчирчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

H1N1“Novartis”компанид ашиг авчирчээ

Швейцарийн эм үйлдвэрлэгч компани “Novartis”-ынашиг өнгөрсөн онд гахайн ханиад дэгдэж, вакцины захиалга нэмэгдсэнтэй холбоотойгоор бараг гуравны нэгээр өссөн байна. Тус компани жилийн өмнө эхний улиралд 1.98 тэрбум ам.долларын ашиг олж байсан бол 2010 оны эхний улиралд 2.95 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Худалдааны орлого нь 25 хувиар өсөж 12 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ мэдээ гарснаас хойш Zurich-ын хөрөнгийн бирж дээр тус компаний хувьцаа 1.4 хувиар өссөн. Засгийн газруудаас их хэмжээний гэрээний захиалгатай байснаар 2010 оны эхний улирлын байдлаар тус компани төлөвлөж байсан ашгаасаа 400 сая ам.доллараар илүү ашигтай ажилласан байна. Тус компани “H1N1”буюу гахайн ханиадны эсрэг үйлчилгээтэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн вакцины нэгнийх нь патентыг эзэмшдэг бөгөөд вакцин үйлдвэрлэж олон улсад нийлүүлдэг.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж