Эх орон намаас ирүүлсэн тус намын даргыг шинэчлэн бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр /2017.12.04/ хэлэлцсэн байна. Тодруулбал, Эх орон намын даргыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ. Эх орон намын Бага чуулганы хурлын аравдугаар сарын 15-ны өдрийн хоёрдугаар тогтоолоор Эх орон намын даргаар Б.Цэрэнбалжир ажиллаж байсныг өөрчилж, Б.Эрдэнэбатыг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсний дагуу ийнхүү шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна гэж үзжээ. Эх орон нам нь 1998 онд байгуулагдаж, 2004 оноос Б.Эрдэнэбат тус намын даргаар ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-д элсч, Хөвсгөл аймагт тус намаас нэр дэвшиж байсан юм.
Ш.ОЧ