ХБНГУ сайн дураар нутаг буцах цагаачдад 3000 еврогийн нөхөн төлбөр төлнө

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

ХБНГУ сайн дураар нутаг буцах цагаачдад 3000 еврогийн нөхөн төлбөр төлнө

ХБНГУ сайн дураар нутаг буцах цагаачдад 3000 еврогийн нөхөн төлбөр төлнө

ХБНГУ-ын дотоод хэргийн сайд гуравдугаар сард дүрвэгч, цагаачдыг албадан нутаг буцаахаас өмнө сайн дураараа нутаг буцах цагаач гэр бүлд 3000 евро олгох шийдвэр гаргасан байна.

Ангела Меркелийн “нээлттэй хаалга”-ны бодлогын дүнд Германд бий болсон дүрвэгч, цагаачдын урсгалыг зогсоохоор тус улсын засгийн газар арга хэмжээ авч эхэлсний нэг жишээ нь энэ ажээ. ХБНГУ-ын дотоод хэргийн сайдын гаргасан энэ шийдвэр нь сайн дураараа нутаг буцах цагаачдад туслах одоо хэрэгжиж буй  “StarthilfePlus” хөтөлбөрт зориулсан дэд хөтөлбөр юм байна.  Тус улсад цагаачлах хүсэлтээсээ сайн дураар татгалзаж, уг хөтөлбөрт хамрагдсан 12-оос дээш насны гадаадын цагаач иргэнд 1200 еврогийн нөхөн олговор өгдөг ажээ. Цагаачлалын албанд гаргасан хүсэлт нь цуцлагдсан гадаадын цагаач иргэн шүүхэд давж заалдсан тохиолдолд 800 евро, 12-оос доош насны хүүхэд үүний тэн хагастай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр авдаг байна.

“Таны эх орон бол таны ирээдүй. Яг одоо!” хэмээх уриатай энэхүү хөтөлбөрийн дагуу эх орондоо буцахыг зөвшөөрсөн цагаач гэр бүлд  3000, насанд хүрсэн хүнд 1,000 еврогийн нөхөн төлбөр төлөх нь өгөөмөр хишиг гэж ХБНГУ-ын дотоод хэргийн сайд үзэж байгаа ажээ.

Энэ хөтөлбөрийг  ирэх оны хоёрдугаар сар дуустал хэрэгжүүлэх юм байна. ХБНГУ өнгөрсөн жил 300,000 цагаач иргэний хүсэлтэд татгалзсан хариу өгсөн ч тэдний дөнгөж 80,000-ыг албадан гаргасан юм. Тиймээс Германы засгийн газар тус улсад хууль бусаар амьдарч буй 200 мянга орчим цагаач дүрвэгчийн асуудлыг шийдэх арга зам хайж байгаа билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж