2017 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 290,002 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Монголын хөгжил үндэсний нэгдэл’ ХК /HAM/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ‘Монголын цахилгаан холбоо” ХК-ийн /MCH/ ханш хамгийн өндөр буюу 4.53 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 462 ширхэг үнэт цаас 48.3 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,049 ширхэг үнэт цаас 106.3 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9 ширхэг үнэт цаас 0.9 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,257.20 нэгж болж 0.68 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,643,993,750,031 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ