Ньюс хөтөч: О.Баасанхүү нар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: О.Баасанхүү нар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: О.Баасанхүү нар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 05

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна

улаан бар өдөр

Ангараг гараг. Билгийн тооллын 17, Хэрцгий охин одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал болно.
  • Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилтод аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалт Чингис хаан зочид буудлын Хаан танхимд эхэлнэ.
  • “Монгол Улс: Тогтвортой хөгжлийн зорилгууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал’ үндэсний семинар  Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд болно.

10.00

  • Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газарт нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хурал болно.

10.20

  • Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ өдөр тохиож байна. Архивын ерөнхий газраас зохион байгуулан жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

11.30

  • Улсын дээд шүүхээс гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийхээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ.

12.00

  • Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо. Хүүхдийн эрхийн улсын байцаагч гэж хэнийг хэлэх, ямар шалгууртай болох, чиг үүрэг нь юу байх зэрэг мэдээллийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгөхөөр бэлтгэжээ.

18.00

  • ‘Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжтэй хөгжил’ хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж