МАХН даргаа шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

МАХН даргаа шинэчилнэ

МАХН даргаа шинэчилнэ

МАХН арванхоёрдугаар сарын 16,17-ны өдрүүдэд МҮЭСТО-нд Их хурлаа хийхээр болжээ. Хоёр жилд нэг удаа хуралдах ёстой Их хурал сүүлийн найман жил хуралдаагүй. Их хурлаараа тус намынхан  2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаанаа ний нуугүй ярилцахаас гадна, намын даргаа шинээр сонгож, Бага хурлын гишүүдээ шинэчлэн батлахаар төлөвлөжээ. Улстөрийн намууд их хурлаараа аливаа сонгуулийн үр дүнг хэлэлцэж, намын удирдлага нь хариуцлага тооцдог уламжлал бий. Гэхдээ МАХН-ын дарга  Н.Энхбаяр 2012 оноос хойш тус намын даргаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд аливаа сонгуулийн ялагдалд хариуцлага хүлээж байгаагүй юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн хугацаанд намын дүрмээ зөрчиж, Бага хурлын 139 гишүүнийг сольж, оронд нь өөрийн хүмүүсээ томилсон гэж МАХН-ын ганц УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүмжилдэг. Тэрээр энэ их хурлаар намын даргад хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэдгээ ч мэдэгдээд байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж