Йорданы сайд Трампт анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Йорданы сайд Трампт анхааруулав

Йорданы сайд Трампт анхааруулав

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Йерусалимыг Израилийн нийслэл гэж зарлах тухай төрийн департаментын албаны хүн мэдээлсэн билээ. Үүний хариуд Йорданы гадаад харилцааны сайд “АНУ хэрэв ийм алхам хийвэл тун аюултай үр дагаварт хүрнэ” гэдгийг анхаарууллаа.

Йорданы гадаад харилцааны сайд Аиман Сафади АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд хандаж  “Йерусалимыг Израилын нийслэл хэмээн тунхаглах нь Арабын болон Исламын шашны орнуудад дайн дэгдээх аюултай” хэмээн хэлсэн байна.

 Трампын ахлах зөвлөх, бас хүргэн Жаред Кушнер хэлэхдээ ерөнхийлөгч хараахан ийм шийдвэр гаргаагүй гэжээ.

Йорданы гадаад харилцааны сайд Сафади твиттер хуудсандаа АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад хэлсэн үгийнхээ тухай жиргэсэн байна. АНУ-ын төрийн департаментаас энэ асуудлаар хариу өгөөгүй байгаа юм.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-ын элчин сайдын яамыг Тель-Авиваас Йерусалимд шилжүүлнэ хэмээн амласан юм.  Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас  Йерусалимыг Израилийн нийслэл болгуулахгүйн тулд Трампт шахалт үзүүлэхийг хүсэж ням гаригт Францын ерөнхийлөгч Эмманнуэл Макрон, Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган нар руу утас цохижээ. Палестины өмнөх удирдагчид ч мөн энэ аюулын талаар анхааруулж байсан билээ.

Йерусалим хотын статус бол Израиль Палестины олон жилийн сөргөлдөөний хамгийн эмзэг сэдэв юм.  Йерусалимд Исламын Эл-Акра сүм байдаг учраас энэ хот дэлхийн Ислам шашинтнуудын хувьд хамгийн чухал, ариун газар гэгддэг. Харин Израиль улс Йерусалимыг өөрийн мөнхийн, салшгүй нийслэл гэж үздэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж