Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро улс, эх оронд нь нүүрлээд буй эдийн засгийн хямралыг гэтэлгэхийн тулд крипто-валют гаргана гэж мэдэгдлээ. “Петро” нэртэй крипто-валют нь газрын тос, байгалийн хий, алт, алмаз гээд байгалийн баялгийн нөөцөөр баталгаажсан байх ажээ. Мадуро ням гаригт /2017.12.03/ ард түмэндээ хандан телевизээр мэдэгдэл хийхдээ, шинэ крипто-валют нь Венесуэлийн эсрэг тавьсан АНУ-ын хориг арга хэмжээг хохирол багатай даван туулахад тусална гэж мэдэгдсэн байна. Чухам хэзээ, хэрхэн, ямар байдлаар шинэ валютын урсгал нэвтрүүлэх талаар тэр дурдсангүй.
Сөрөг хүчний зүгээс Мадурогийн дээрх шийдвэрийг эсэргүүцэн шүүмжилж байна. Нефтийн орлого ихээр буурч, үндэсний мөнгөн тэмдэгт боливарын ханш туйлдан, улмаар Венесуэл эдийн засгийн хүнд байдалд ороод байгаа юм.
Венесуэлийн гадаад өрийн хэмжээ 140 тэрбум ам.доллар давсан бөгөөд Мадуро энэ их өрийг крипто-валютаар төлж барагдуулах арга замыг эрэлхийлж байна гэж эдийн засагчид дүгнэж байна.
С.ЦЭЛМЭГ