Италийн төвийн нутгаар даваа гаригт шилжих шөнө 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж Европ ба Газрын дундад тэнгис орчмын газар хөдлөлтийг судлах төвөөс мэдэгдсэн байна.
Газар хөдлөлтийн голомт Ром хотоос зүүн хойд зүгт 120 км, Л’Акуила хотоос хойш 32 км зайд, газрын гүнд 2 км-т байжээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
С.ЦЭЛМЭГ