Өсвөрийн хийлчид аваргаа шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Өсвөрийн хийлчид аваргаа шалгарууллаа

Өсвөрийн хийлчид аваргаа шалгарууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2 жилд нэг удаа зохиогддог “Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан” ЕБС-ын сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. 

Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудын нийт 85 авьяаслаг сурагчид оролцсоноос 23-р сургуулийн сурагч М.Мөрөн Гранпири шагналын эзэн болсон байна. 

Бага насны ангилалд

  1. Н.Урангоо /5настай/
  2. Б.Насанжаргал /4настай/
  3. А.Энгүүн /7 настай/

Дунд насны ангилалд

  1. 62-р сургуулийн сурагч С.Ундрам /10нас/
  2. Австрали Улсаас Кристиан Чоё /10нас/
  3. Б.Мишээл /10нас/

Ахлах насны ангилалд

  1. Ён Сео Ли /14нас/
  2. Э.Буянзаяа /14 нас/
  3. Г.Маргад /14 нас/ нар тус тус эзэлжээ. 

Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулан өгсөн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж