Амгалан, Баянхошуу, Толгойт хамгийн их бохирдолтой гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Амгалан, Баянхошуу, Толгойт хамгийн их бохирдолтой гарчээ

Амгалан, Баянхошуу, Толгойт хамгийн их бохирдолтой гарчээ

Агаарын чанарын албаны өнөөдөр/2017.12.04/ өглөөний мэдээллээр Толгойт, МҮОНРТ, Амгалан, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой гарчээ. Харин Нисэх, Бөхийн өргөө, Монгол газар орчимд их бохирдолтой, Баруун дөрвөн зам орчимд дунд зэргийн бохирдолтой гэж гарсан байна.

Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх, эсвэл цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөдөг.

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг эмч нар зөвлөж байна.

Эх сурвалж: Агаарын чанарын алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж