УИХ-ын гишүүн Б.Жавхлан Чингис хаан банкны нууц ноёнтон гэх яриа дэгдэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр Б.Жавхлан гишүүн Чингис хааны банкны хувьцаа эзэмшигч аж. Дүү нь тус банкны орлогч захирлаар ажилладаг. Гэтэл УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахдаа дээрх гишүүнийг ахлагчаар томилсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн дотор банкны салбарыг сайн мэдэх нь Б.Жавхлан гишүүн. Салбараа сайн мэдэх хүнийг хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар томилдог нь нийтлэг жишиг боловч ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь давхар бодолцож байхгүй бол хэл ам нэлээдгүй дагуулж мэдэх нь ээ.
Г.ХОРОЛ