УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг. Энэ дагуу яг одоо төрийн ордонд МАН, АН-ын бүлгүүд хуралдаж байна. МАН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэж байна.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хурал зохион байгуулж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэж байгаа юм. Тус намын бүлэгт Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болон экс УИХ-ын гишүүд оролцож байгаа юм байна. Хоёр намын бүлэг хуралдааны дараа мэдээлэл хийх аж.
Ш.ОЧ