Карт уншигчаар 170 сая төгрөг залилжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

Карт уншигчаар 170 сая төгрөг залилжээ

Карт уншигчаар 170 сая төгрөг залилжээ

Гадаадын гурван иргэнтэй бүлэглэн карт уншигчаар 170 сая төгрөг залилсан залуусыг баривчилсан байна. Тэднийг Ц, Б нар гэдэг байжээ. Тэд арилжааны банкны карт уншигч /Пос терминал/ төхөөрөмжийг хууль бусаар олж аваад бусдыг залилдаг байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж баривчилжээ..

Гэмт этгээдүүд 2017 оны арваннэгдүгээр сарын 17-30-ны хооронд гадаад улсын арилжааны банкны төлбөрийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж аван карт уншигч төхөөрөмжөөр дамжуулан 170 гаруй сая төгрөгийг бусдаас залилж авчээ.

Цагдаагийнхан бусдад их хэмжээний мөнгөн хохирол үзүүлсэн таван залууг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Арилжааны банкууд аливаа байгууллага, хувь хүнд ПОС терминал машин гэрээгээр эзэмшүүлэх гэж буй бол  харилцагчийн мэдээллийг сайтар шалгаж, судлахыг хуулийн байгууллагаас  анхааруулав. Мөн  карт уншигч төхөөрөмжөөр дамжуулан богино хугацаанд их хэмжээний гүйлгээ хийсэн бол цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх ёстойг анхааруулж байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж