Монгол Улсын Их Хурлын 2016 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталж, 2017 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн танилцуулга сургалтыг 2017.12.01-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг ТЕГ-ын Төрийн нууцын хэлтсийн ажилтан Насанбат удирдан явуулсан бөгөөд сургалтаар хуулийн онцлог, зарчмын шинжтэй гол зохицуулалт, төрийн нууцын жагсаалттай холбоотой анхаарах өөрчлөлт мөн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг хэрхэн нууцлах, хэрхэн ил болгох зэрэг олон чухал мэдээллийг хүргэсэн юм.
Сургалтад ГИХГ-ын төвийн болон боомт, орон нутгийн албан хаагч хамрагдлаа.
Эх сурвалж: ГИХГ