Үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав (1925.12.09)

Хуучирсан мэдээ: 2017.12.04-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав (1925.12.09)

1925.12.09 Үндэсний мөнгөн тэмдэгтийг анх удаа гүйлгээнд гаргав. 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг 1 төгрөг хэмээн нэрлэв. Нэг талдаа сүлд бүхий БНМАУ-йн 15 он гэж, нөгөө талдаа 1 төгрөг, 5 мөнгө, 10 мөнгө, 20 мөнгө гэхчлэн уйгаржин үсгээр бичсэн мөнгөн зооснууд байжээ. Мөн 1, 2, 5, 10-тын дэвсгэртүүд цаасан мөнгөн тэмдэгтүүд байсан ба нийт 6 сая төгрөгийг ЗХУ-д захиалан үйлдүүлжээ.

1926.12.10 Хянан байцаах яамыг татан буулгав.

1929.12.06 1929.12.06 Мал, тариалангийн яам байгуулагдав.

1998.12.04 НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монгол Улсыг цөмийн зэвсэггүй статус мөн болохыг батлав. Өөрөөр хэлбэл, уг тогтоол батлагдсанаар манай улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, төрийн бүрэн эрх олон улсын хэмжээнд баталгаажив.

1989.12.10 Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр Хүүхэд, залуучуудын Соёлын төвийн үүдэнд улс төрийн анхны цуглаан болж, Монголын Ардчилсан холбоо байгуулагдсанйг зарлав.

2013.12.04 Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит VIII хуралдаан Азербайжаны Баку хотод болов. Хуралдаанаас ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшсэн монгол уран бичлэгийг санал нэгтэйгээр дэмжин, биет бус өвөө бүртгэжээ.

2013.12.10 Ерөнхийлөгчийн зарлигаар шилдэг бүтээл туурвисан Н.Наранбаатар, Н.Нацагням нарт Төрийн соёрхол хүртээв.

2014.12.04 2014.12.04 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь уг төслийг батлахыг дэмжсэн бөгөөд ингэснээр 15 яам, 19 сайдтай Засгийн газар бүрдүүлэхээр тогтов.

2014.12.10  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, ‘Хонхны дуу’-нд Төрийн шагнал хүртээв. 

2015.12.09 Уран барималч, зураач Намдагийн Дашнямд /Даши Намдаков/ Төрийн соёрхол хүртээлээ. 

2016.12.09 Ж.Дашдондог Төрийн соёрхол хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж