Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Quarter Fearless: хуудас 2

 Бүтэн ойлгохын тулд эхлээд хуудас 1 ийг
уншина уу

Эрчүүдийн хувьд
жинхэнэ дилэмма үүсэв. Үнэхээр ч үхье гэсэн хүнийг бүгд гараа өргөж
зөвшөөрөөд
өөрсдөө дахиад долоо хоног амьд явах боломж бүрдэж байгааг бодохоор
үхүүлцэн нь
ч дээр юм шиг. Гэтэл бас ганц эмэгтэй хүнтэй үлдэнэ гэж бодохоор тэр
хүүхэн
хайран ч юм шиг. Гараа өргөж зөвшөөрөхгүй бол энэ удаад чиний идүүлэх
магдалал
1/8.

Аажмаар эрчүүдийн
амьдрах хүсэл нь минут минутаар нэмэгдэж, нэг нэгээрээ гараа өргөсөөр
таван хүн
үхэх хүсэлтэй хүүхнийг Мангаст идүүлэх саналыг дэмжив. Мангас өнөө
хүүхний
толгойг тасдан хөлийг нугалан ганзгалаад гарч одвоо.

Мангас хүүхний
оронд нэгэн булиа атмаан эрийг шинээр барин оруулж ирлээ. Булиа эр нөгөө
найман
залууг бүгдийг нь зодов, одоо хүүхнийг ганцаараа эзэмшинэ. Өөрийн эрх
дархыг
мангасын шоронд тогтоолоо. Олон эрд зэрэг эзэмдүүлсэнээс ганц булиа
эрийн
тэвэрт байсан нь хүүхэнд ашигтай.

Хүүхэн: Хөөе
булиа атмаанаа, чи ингэж бүгдийг дээрэлхэж байгаа чинь өөрийгөө мангасын
аманд
оруулж буйгаас өөрцгүй хэрэг. Долоо хоногийн дараа мангас ирж хэнийг
идэх
талаар санал асуухад эдгээр эрс бүгд чамайг үзэн ядах тул мангасын
ходоод руу
очуулхаар гараа өргөх болно.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж