Ойролцоогоор 200 гаруй Зул сард зориулсан зах ажиллаж эхлэхээр бэлтгэлээ хангаж байна. Арванхоёрдугаар сарын 20 гэхэд 204 зах ажиллаж эхэлнэ хэмээн нийслэл хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ.
Захууд он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал ажиллах юм.
Шинэ жилд зориулан Москва хотын захиргаанаас олныг хамарсан хэд хэдэн арга хэмжээ төлөвлөж байна. Тухайлбал, “Путешествие в Рождество” /”Зул сарын аялал”/ нэртэй фестивалийг арванхоёрдугаар сарын 22-ноос ирэх оны нэгдүгээр сарын 14 хүртэл зохионо.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ