ХДХВ-ийн халдвар өндөртэй орны тоонд ОХУ орж байна | News.MN

ХДХВ-ийн халдвар өндөртэй орны тоонд ОХУ орж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.03-нд нийтлэгдсэн

ХДХВ-ийн халдвар өндөртэй орны тоонд ОХУ орж байна

ХДХВ-ийн халдвар өндөртэй орны тоонд ОХУ орж байна

НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн (UNAIDS) сүүлийн мэдээгээр ХДХВ-ийн халдвар өндөртэй орны жагсаалтыг Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Нигер, ОХУ тэргүүлж байгааг мэдээллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, UNAIDS-ийн гүйцэтгэх захирал Мишель Сидибе ДОХ өвчинтэй тэмцэх үр дүнтэй төлөвлөгөө ОХУ-д хэрэгтэй байгааг онцолсон байна.

“Зүүн Европ болон Төв Азийн орнууд дундаа ОХУ энэ өвчинтэй тэмцэх чадвартай төдийгүй бусад оронд үлгэр дууриалал болох улс гэж үздэг. Яагаад гэвэл ОХУ-д шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, ололт, нөөц боломж, энэ өвчний талаарх ерөнхий ойлголт сайн байгаа. Гэхдээ энэ өвчинтэй тэмцэх улс төрийн зориг, шинэ стратег хэрэгтэй” хэмээн Мишель Сидибе Оросын “КоммерсантЪ” сонины сурвалжлагчид ярьжээ.

Ирэх 2018 онд Орост зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ийг угтан ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн ОХУ руу орох эрхийг хязгаарласан шийдвэр гаргасныг тэрбээр мөн шүүмжилсэн байна. “Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхээс өмнө ОХУ энэ шийдвэрээ цуцлах нь чухал. Хөлбөмбөгийн ДАШТ гэдэг бол олон улсын арга хэмжээ, энэ үйл явдал нь ДОХ-ын вирусын халдвараас үл хамааран хүн бүхний эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх ёстой” гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-03 122.201.22.231

orosod doh gol ni tariuraar tarhaj bn gsen sudalgaa bdag, har tamhichid ih bn gsen ug bh

Avatar

Зочин 2017-12-03 122.201.22.231

alban yosoor onoshnlogdood bgaa ni 1 saya bolson shuu dee saya 11 sard, 140 saya huntei ulsan yag afrikiin hiriin tarhalt gj bolno

Avatar

Зочин 2017-12-03 202.179.26.41

Путин , Медведев 2 ээлжилж төр барихын тулд ард түмнээ ядууруулж , өвчлүүлж ,архидуулж байгаа нь дэлхий нийтэд тодорхой болсон . Энэ бас манайд халдах гээд байгаа . Баттулга Путинтэй их сүжирвэл энэнээс дор юм болж мэднэ . Ерөнхийлэгч гуай минь энэ хөрш 2 той дипломат зангаар л харьцах хэрэгтэй дээ . Алинд нь ч найр тавих хэрэггүй , Алинтай нь ч муудах хэрэггүй

Avatar

Зочин 2017-12-03 99.203.15.184

Зато Крым наш,Путин введи войска!

Avatar

Зочин 2017-12-03 202.21.106.123

Erhuu hotod l 4000 DOH-toi hun baidag gesen. Oros huuhend b** oirtooroi zaluusaa

Avatar

er hun 2017-12-03 103.14.38.131

Irkutsk DOH-oor OHU dotroo terguulj bn. DOH-yg oros huuhnees iluutei gomonuudaas avdag ayultai baih shu

Avatar

гамшиг 2017-12-03 122.201.28.5

Манай хөрш гэж бодохоор аймаар юмаа. Оросууд анхнаасаа л ДОХ г барууны улсуудын гаргасан зохиомол үзэл суртал гэж үзээд 1990 оод эхэн үед тоогоогүй алдсан. Ялангуяа бусад хотууд нь илүү аюултай гэсэн Москва, Санк Петербург хотоосоо. Дэлхийн аваргын үеэр манайхан бас болгоомжтой байхад илүүдэхгүй Орост очвол.

Avatar

Зочин 2017-12-03 202.170.72.7

Угаасаа оросууд аль дээрээс л маш их халдвартай орон байсан.Манайхан тийшээ зорчиж байгаа бол анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй.Оросууд ч өөрсдөө халдвар авахаас их айдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж