ХДХВ-ийн халдвар өндөртэй орны тоонд ОХУ орж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.03-нд нийтлэгдсэн

ХДХВ-ийн халдвар өндөртэй орны тоонд ОХУ орж байна

ХДХВ-ийн халдвар өндөртэй орны тоонд ОХУ орж байна

НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн (UNAIDS) сүүлийн мэдээгээр ХДХВ-ийн халдвар өндөртэй орны жагсаалтыг Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Нигер, ОХУ тэргүүлж байгааг мэдээллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, UNAIDS-ийн гүйцэтгэх захирал Мишель Сидибе ДОХ өвчинтэй тэмцэх үр дүнтэй төлөвлөгөө ОХУ-д хэрэгтэй байгааг онцолсон байна.

“Зүүн Европ болон Төв Азийн орнууд дундаа ОХУ энэ өвчинтэй тэмцэх чадвартай төдийгүй бусад оронд үлгэр дууриалал болох улс гэж үздэг. Яагаад гэвэл ОХУ-д шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, ололт, нөөц боломж, энэ өвчний талаарх ерөнхий ойлголт сайн байгаа. Гэхдээ энэ өвчинтэй тэмцэх улс төрийн зориг, шинэ стратег хэрэгтэй” хэмээн Мишель Сидибе Оросын “КоммерсантЪ” сонины сурвалжлагчид ярьжээ.

Ирэх 2018 онд Орост зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ийг угтан ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн ОХУ руу орох эрхийг хязгаарласан шийдвэр гаргасныг тэрбээр мөн шүүмжилсэн байна. “Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхээс өмнө ОХУ энэ шийдвэрээ цуцлах нь чухал. Хөлбөмбөгийн ДАШТ гэдэг бол олон улсын арга хэмжээ, энэ үйл явдал нь ДОХ-ын вирусын халдвараас үл хамааран хүн бүхний эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх ёстой” гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж