Грийнландын мөс хайлвал эргийн хотууд живэх аюултай

Хуучирсан мэдээ: 2017.12.03-нд нийтлэгдсэн

Грийнландын мөс хайлвал эргийн хотууд живэх аюултай

Грийнландын мөс хайлвал эргийн хотууд живэх аюултай

Грийнландын мөс сүүлийн жилүүдэд эрчимтэй хайлж байна гэнэ. Энэхүү хайлсан ус өмнөд туйлын далай усны түвшин хоёр дахин нэмэгдэх гол хүчин зүйл болж байгаа юм. Энэ шалтгаанаар Грийнланд арал эрдэмтдийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг судлах чухал газар болжээ. Уур амьсгалын мэдэгдэхүйц өөрчлөлт ган зудаас авхуулаад олон зуун км газар нутгийг хамарсан ойн түймэр, Карибын арлыг нөмөрсөн далайн хар шуурга зэрэг байгалийн онц ноцтой үзэгдлээр дэлхийн өнцөг булан бүрт илэрч байгаа юм.

Гэвч өмнөд туйлын мөсөн бүрхүүл хайлж буй үзэгдэл урт хугацаанд илүү аюултай үр дагавар авчрахыг эрдэмтэд анхааруулжээ. НАСА-гийн судалгааны дүнгээр дэлхийн далай тэнгисийн усны түвшин энэ зууны сүүлчээр 0.2-2 метр хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа нь далай тэнгисийн эрэг дээрх хот улсуудыг усанд автуулах аюул заналхийлж байгаа юм.

Грийнландын мөсөн бүрхүүл бүрмөсөн хайлж дуусах үйл явц хэдэн зуун жил үргэлжлэх боловч хайлж дуусах тэр цагт далай тэнгисийн ус одоогийнхоос долоон метрээр нэмэгдэх ажээ. Өмнөд туйлын мөсөн бүрхүүл хайлснаар агаарын температур нэмэгдэж, бидний айж байгаачлан дэлхий  одоогийнхоос хоёр дахин дулаан уур амьсгалтай болох юм.  Өнгөрсөн зуунд Грийнландын мөсөн уул харьцангуй тогтвортой хайлж байсан боловч 2000-2005 оны хооронд өмнөд хэсэг нь хайлж, усанд урссанаас дулаан агаар, усны урсгалын нөлөөгөөр улам эрчимтэй хайлж байгаа ажээ. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Грийнландын хамгийн том мөсөн гол Хелхеймд Нью Йоркийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар нэг зуун жилд хайлах хэмжээний мөс өнгөрсөн арван жилийн хугацаанд хайлж урссаныг тогтоосон байна. Эрдэмтдийн тооцоолсноор Грийнландад  Хелхейм шиг эрчимтэй хайлж буй олон зуун мөсөн гол байгаа гэнэ. Грийнландын оршин суугчид мөсөн бүрхүүл сүүлийн арав гаруй жилд эрчимтэй хайлж, цаг агаар харьцангуй дулаан болсон нь тэдний олон зуун жилийн зан заншил, уламжлалд ч нөлөөлж байгаа талаар ярьсан байна.  Нохой хөтөлсөн чаргаар ан ав хийж амь зуулгаа залгуулж ирсэн оршин суугчид цас орох нь багассан учраас ан хийх аргагүй болсон гэнэ. Хэрэв далайн түвшин хоёр метрээр нэмэгдвэл далайн боомт хотууд Майамигаас авхуулаад Мумбай, Нью Йорк зэрэг хотууд живэх аюултай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж