Израиль иргэдийнхээ амьжиргааны зардлыг бууруулна | News.MN

Израиль иргэдийнхээ амьжиргааны зардлыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Израиль иргэдийнхээ амьжиргааны зардлыг бууруулна

Израильд амьжиргааны өртөг өсч байгааг эсэргүүцсэн 750 мянга гаруй иргэд хотын гудамжинд бослого гаргасны дараа ням гаригт Ерөнхий Сайд Бенжамин Нетаняху санхүүгийн асуудлыг зохицуулах шинэ баг бүрэлдэхүүнийг томилох тухай шийдвэрийг танилцуулжээ.

Тэрбээр долоо хоног тутмын засаг газрын чуулганы нээлтийн үеэр “Улс оронд үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг ард түмэн бодитоор дүрслэн харуулж, төрийн түшээдийн нүдийг нээж байна. Бид ард түмнийхээ дуу хоолойг сонсч, үүссэн ээдрээтэй байдлыг шийдэх зөв гарцыг олох хэрэгтэй” хэмээн хэлж, шинэ санхүүгийн асуудлыг зохицуулах багийг томилсон талаараа мэдэгджээ.

Засгийн газрын гишүүд болон бусад мэргэжилтнүүдээс бүрдэх эдийн засгийн баг нь амьжиргааны зардлыг бууруулах, улс орны эдийн засгийн тэргүүлэх зорилтыг өөрчлөхөд чиглэн ажиллах аж. Одоогоор уг баг бүрэлдэхүүнд ямар хүмүүс томилогдсон нь тодорхойгүй байгаа ч Тель Авивын Их сургуулийн профессор, Израилийн үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн асан Мануэл Тражтенбергийг багийн удирдлагаар томилсон байна.

Үүний зэрэгцээ дээрх баг бүрэлдэхүүн татварыг бууруулж, нийгмийн үйлчилгээ авах боломж бололцоог ойртуулж, зах зээлийн өрсөлдөөнийг сайжруулах арга замуудыг эрэлхийлж ажиллах бөгөөд засгийн газар тэдний санаачилсан зөвлөмжүүдийг өргөн барих эцсийн хугацааг ирэх есдүгээр сар гэж тогтжээ.

Б.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-08-08 85.103.30.159

FUCKING JEWS Hitler you were the real manDD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж