ОХУ-ын Алдарт дуучин Филипп Киркоровын охин Алла-Виктория өчигдөр /2017.12.02/ зургаан нас хүрчээ. Түүний төрсөн өдрийн үдэшлэгт Оросын алдарт одод, гэр бүлийн найзууд нь хүрэлцэн ирсэн байна. Тэдний дунд примадонна Алла Пугачева нөхөр Максим Галкин болон бяцхан хүүхдүүдийн хамт уригдсан байв.
Өдгөө 68 настай примадонна бяцхан охины төрсөн өдрийн үдэшлэгт энгэр задгай богино даашинзтай ирсэн нь олны анхаарлыг татжээ.
Э.УРАН