Пара паэурлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Мексик улсын Мехико хотноо өнөөдөр /2017.12.03/ эхэллээ. Дөрвөн жилд нэг удаа болдог пауэрлифтингийн ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 107 кг, эмэгтэйчүүдийн 86 кг-ын медальтнууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ 235 кг хүндийг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн бол Укрианы тамирчин Крюков Антон 235 кг-аар хүрэл медалийн эзэн болсон байна.
“Рио 2016” паралимпийн наадамд 86 кг-д өрсөлдөн хүрэл медаль хүртэж байсан Э.Содномпилжээ энэ жилээс жин өгсөн 107 кг-д хүчээ үзэж байна. Түүний хувьд энэ жил Дэлхийн цомын аварга болсон бөгөөд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ удаагийн ДАШТ-д Монголын Паэурлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын хамт Мексик улсыг зорьсон юм.
Мексик хотноо болж буй пара паэурлифтингийн ДАШТ энэ сарын 7-ны өдөр өндөрлөнө.
Эх сурвалж: www.paralympic.org
Ч.БОЛОР