НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 24-нд болно. Энэ удаагийн сугалаанд 2017 оны 11 дүгээр сарын 1-31-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм байна.
Хэрэглэгч та сугалааны тохирол явагдах өдрийн өмнө буюу 24 цагийн дотор баримтаа амжиж бүртгүүлэх шаардлагатай. Энэ удаагийн сугалааны супер шагнал нь 100 сая төгрөг ажээ.
А.Сүрэн