Борнуурт дэгдсэн шар өвчний тархалт намжаагүй

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Борнуурт дэгдсэн шар өвчний тархалт намжаагүй

Төв аймгийн Борнуур сумын бага насны хүүхдүүдийн дунд халдварт шар өвчний дэгдэлт өндөр байна. Өнгөрсөн гуравдугаар сард тус сумын цэцэрлэгт анх гарсан уг өвчин даамжирсаар өнөөг хүрсэн байна. Одоогоор сумын цэцэрлэг амарч байгаа ч тэнд хүмүүжиж байсан хүүхдүүд ах, дүү нартаа халдвар тарааснаар өвчин газар авчээ.  Тус суманд нэг айлын гурван хүүхэд шарласан тохиолдол ч гарсан байна. Сумын эмнэлгийнхэн ихэнх ороо вируст А гепатитаар өвдсөн хүүхдүүдэд зориулж байгаа бол зарим эцэг, эх хүүхдээ ХӨСҮТ болон Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж