Фредди Меркуригийн шинэ киноны зураг авалт хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.03-нд нийтлэгдсэн

Фредди Меркуригийн шинэ киноны зураг авалт хойшлогджээ

Фредди Меркуригийн шинэ киноны зураг авалт хойшлогджээ

Алдарт Queen хамтлагийн дуучин Фредди Меркуригийн тухай намтарчилсан шинэ киноны зураг авалт хойшлогдлоо.

“Богемын аялгуу” хэмээх уг киноны найруулагч Брайн Сингерын эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн шалтгаанаар зураг авалт хойшлогдсон гэж  “XX зуун Fox” кино компаниас мэдээлсэн байна.

Алдарт дуучны амьдрал, уран бүтээлийн тухай намтарчилсан киног уран бүтээлчид 2018 оны арванхоёрдугаар сард дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байсан юм. Фредди Меркуригийн дүрд “Mr Robot” киноны дүрээр олонд танигдсан жүжигчин Рами Малек тоглож байгаа ажээ.

Киноны зураг авалтуудыг Их Британид хийсэн байна. Найруулагч Брайн Сингер өмнө нь “The Usual Suspects”, “ X-Men”-ий цувралуудын найруулагчаар ажиллаж байжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж