АНУ-ын Стратегийн командлалын тэргүүн, генерал Жон Хайтен ‘ОХУ, Хятад хоёр улс АНУ-ын батлан хамгаалах хүчийг сулруулахын тулд маш нууц байдалд газраас сансарт хүртэл олон төрлийн цахилгаан, лазер бүтээж, туршиж байна. Тэд АНУ болон манай холбоотон орнуудын батлан хамгаалах хүчийг сулруулан дэлхийд шинэ дэг журам байгуулахыг санаархаж байгаа юм” хэмээн үндэсний батлан хамгаалахын форум дээр ярьжээ. Сансрын хиймэл дагуулаас АНУ-ын цэрэг армийн үйл ажиллагааг бүхэлд нь хянадаг генерал Жон Хайтен ‘Бид ийм явдал болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэжээ.
Жон Хайтен “АНУ 1991 онд Персийн буланд хэрэгжүүлсэн цэргийн ажиллагааны үеэр хиймэл дагуулын системийг хэрхэн амжилттай ашигласныг ОХУ болон Хятад улс мэднэ. Одоо тэд АНУ-ын хиймэл дагуулын систем ашиглах боломжийг үгүй хийх замаар олон улсын зөрчил сөргөлдөөнийг арилгахад нь саад хийхийг хүсэж байгаа юм” гэжээ.
Жон Хайтены хэлснээр дэлхийгээс хөөргөсөн цөмийн пуужин болгон хамгийн түрүүнд сансрын пуужингийн системийг мэдээлэх хиймэл дагуулын станцад харагддаг бөгөөд ийм хиймэл дагуулыг устгах тийм ч хялбар биш гэнэ.
Тус форум дээр АНУ-ны батлан хамгаалахын мэргэжилтнүүд хэлэхдээ ‘ Хойд Солонгос АНУ руу цөмийн пуужин харвалаа гэхэд батлан хамгаалах хүч ийм довтолгоог хэрхэн эсэргүүцэн хамгаалах тухай ойлголт байхгүй. Манайх руу пуужин харвасан тохиолдолд радарт пуужингийн байршлыг тогтоож, байндаа тусахаас нь өмнө замд нь унагах пуужин илгээнэ. Үүний тулд хиймэл дагуул үргэлж бэлэн байдалд байдаг” гэжээ.
Гэвч ирээдүйд сансрын орон зайд олон улсын хооронд зөрчил сөргөлдөөн үүссэн тохиолдолд зохицуулах журам одоогоор байхгүй учраас АНУ үүнд санаа тавьж, шинэ бодлого боловсруулахаар төлөвлөж байгаа юм байна.