“Альтернатив Герман”-ы анхны хурлыг эсэргүүцэн жагсжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.03-нд нийтлэгдсэн

“Альтернатив Герман”-ы анхны хурлыг эсэргүүцэн жагсжээ

“Альтернатив Герман”-ы анхны хурлыг эсэргүүцэн жагсжээ

Германы Ханновер хотод нео-фашистуудыг эсэргүүцэгчид болон цагдаа нарын хоорондох сөргөлдөөний улмаас хэд хэдэн хүн гэмтэж шархадлаа. Хэт барууны үзэл баримтлалтай Альтернатив Герман намын анхны хурлыг эсэргүүцсэн хүмүүс гудамжинд жагссан юм.

Альтернатив Герман нам есдүгээр сарын сонгуулиар анх удаа парламентад суудалтай болсон билээ. Эсэргүүцлийн жагсаалаас болж Альтернатив Герман нам анхны хурлаа хойшлуулсан боловч гишүүд Александр Гауланд, Йорг Мойтен нарыг намын лидерээр сонгожээ.

Тус намын Берлин дэх бүсийн дарга энэ удаа гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй байна.

Альтернатив Герман нам есдүгээр сарын сонгуулиар сонгогчдын 12.6 хувийн санал авч, парламентад суудалтай гуравдагч нам болж чадсан. Холбооны парламентад олон жил сонгогдож чадахгүй байсан Альтернатив Герман нам одоо Германы хамгийн том сөрөг хүчин болох боломжийг хайж байгаа юм.

Хэрэв Канцлер Ангела Меркелийн Хрисийн демократ нам, Мартин Шульцийн Социал демократуудтай эвсэл байгуулахаар тохролцож чадвал 94 гишүүнтэй Альтернатив Герман нам хамгийн том сөрөг хүчин болох билээ.

Хэт барууны үзэл баримтлалт намын хурлыг эсэргүүцсэн 6000 орчим жагсагчийг тараахаар цагдаа нар цахилгаан бороохой, усан буу болон чинжүүтэй шүршигч хэрэглэсэн бөгөөд үймээн самуун дэгдээсэн хэргээр арав гаруй хүнийг баривчилжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж