Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Чебоксар хотноо өндөрлөлөө. 16 дахь удаагийн тус тэмцээнд шилдэг найман баг өрсөлдсөнөөс Монгол улсын баг хүрэл медаль хүртлээ. Манай бүсгүйчүүд медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд АНУ-ын бүсгүйчүүдийг 4:2 онооны харьцаагаар хожсон юм.
Энэ удаагийн Дэлхийн цомын финалд Япон, БНХАУ-ын баг үлдсэн бөгөөд барилдаан энэ цагт үргэлжилж байна. 2001 оноос эхлэн зохиогдож эхэлсэн Дэлхийн цомд Японы баг хамгийн олон удаа буюу найман удаа түрүүлээд байгаа бол БНХАУ-ын баг зургаан удаа аваргын цомыг өргөжээ. Тэгвэл 2003 онд АНУ-ын бүсгүйчүүд түрүүлж байсан бөгөөд тэд энэ жил медальгүй буцлаа. Монголын баг анх 2013 онд мөнгөн медалийн эзэд болж байсан бол 2015, 2017 онд хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн цомын ‘А’ хэсэгт Япон, ОХУ, АНУ, Швед, ‘В’ хэсэгт Монгол, БНХАУ, Азарбайжан, Укрианы багууд багтсан юм.
Манай бүсгүйчүүд эхний тойрогт Азарбайжаныг 6:2-оор, удаах тойрогт мөн Укрианыг 6:2 онооны харьцаагаар илт давуу хожсон. Харин гуравдугаар тойрогт Хятадын багт 5:3 онооны харьцаагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдсэн юм. Улмаар АНУ-ын багийг 4:2 онооны харьцаагаар хожин медалийн тавцанд зогслоо.
ДЭЛХИЙН ЦОМ-2017-
Алтан медаль: БНХАУ – Япон
Хүрэл медаль: Монгол – АНУ 4:2
V байр: Укриан – ОХУ 3:5
VII байр: Азарбайжан – Швед 6:2
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бичлэг үзэх бол: https://unitedworldwrestling.org
Ч.БОЛОР