БНСУ-ын Үндэсний ассамблейн баасан гаригийн /2017.12.01/ хуралдаанаар химийн аргаар хөнгөлөх шийтгэлийн хамрах хүрээг өргөжүүлэхээр тусгасан хуулийн нэмэлтийг баталсан тухай Korea Times мэдээллээ.
Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт оноох ялын шийтгэлийг өргөжүүлснээр бусдыг хүчирхийлэхийг завдсан, мөн гэмт үйлдэл нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон бол хөнгөлөх ялаар шийтгүүлэх ажээ.
Засгийн газар хуулийн төслийг боловсруулах явцад бусдын бие, эрхтнийг нууцаар дүрсжүүлсэн тохиолдолд хөнгөлөх ял оноохоор тусгасан байсан ч хуулийн төслийг батлахдаа дээрх заалтыг хассан байна.
Өмнөд Солонгост химийн аргаар хөнгөлөх шийтгэлийг анх 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тухайн үед олон нийтийг цочроосон цуврал хүчингийн хэрэг гарсантай холбоотойгоор ийм хууль баталсан нь Азидаа анхных байжээ.
Химийн аргаар хөнгөлөх гэдэг нь албадан эмчилгээний нэг хэлбэр бөгөөд тариа, эсвэл эм хэрэглэснээр бэлгийн дур хүсэлгүй болж, бэлгийн харьцаанд орох боломжгүй болдог байна. Ийм төрлийн эм, тариа хэрэглэхээ болиход тухайн хүн буцаад хэвийн байдалдаа ордог гэнэ.
С.ЦЭЛМЭГ