Цөмийн туршилтын орчимд газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.02-нд нийтлэгдсэн

Цөмийн туршилтын орчимд газар хөдөлжээ

Цөмийн туршилтын орчимд газар хөдөлжээ

Хойд Солонгосын дэглэм зургаа дахь удаагийн цөмийн туршилт явуулсан газрын ойролцоо өнөөдөр өглөө /2017.12.02/ газар хөдөлсөн гэж Өмнөд Солонгосын цаг уурын агентлаг мэдээллээ.

БНАСАУ-ын умард Хамгён мужийн Килжү хотод өнөөдөр 07.45 цагт 2.5 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сарын 3-нд цөмийн туршилт хийсэн газраас ердөө 2.7 км зайтай юм байна.

Өмнөд Солонгосын Цаг уур судлалын газрын мэдэгдсэнээр энэхүү газар хөдлөлт байгалийн үзэгдэл, гэхдээ өмнөх цөмийн туршилтаар сэдээгдсэн байж болзошгүй гэнэ.

“Килжү бол хад асга ихтэй уулархаг бүс. Газар хөдлөлтийн идэвхгүй бүсэд байрладаг. Гэтэл цөмийн туршилт явуулсан нь газар чичирхийлэхэд хүргэсэн байж болзошгүй юм” гэж албаны хүн ярьсан байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж