Д.Галсандондогийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.02-нд нийтлэгдсэн

Д.Галсандондогийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Д.Галсандондогийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Ховд аймгийн МАН-ын хорооны гишүүд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд хуралдаж, Д.Галсандондогийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тус аймгийн МАН-ын хороо нь 2015 оноос хойш хуралдаж чадахгүй хоёр жил болсон байжээ. Энэ удаагийн хуралдаанаар гишүүдийн 93 хувийн саналаар Ховд аймгийн МАН-ын хорооны дарга Д.Галсандондогийг чөлөөлөх шийдвэр гаргаснаас гадна намын хорооны гишүүдийг нөхөн сонгож,  бусад зохион байгуулалтуудын асуудлыг хэлэлцсэн байна. Мөн гишүүдийн олонхийн шаардлагаар аймгийн намын хорооны Бага хурлыг ирэх 2018 оны нэгдүгээр сард багтаан хуралдуулахыг намын дэд дарга, тэргүүлэгчдэд үүрэг болгожээ

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж