Токиогийн Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -60кг-д зодоглосон гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр тэмцээний хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны жүдоч Ибраев Рустамтай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялсан.
Алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга Японы Наохиса Такатотой барилдаж нэмэлт цагт торгуулиар хожигдлоо. Ингэснээр Д.Амартүвшин Токиогийн ‘Их дуулга’ тэмцээнээс анхны медалиа хүртэж буй юм.
Д.УУДАМ