Жүдо бөхийн Токиогийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -48кг-д зодоглосон дэлхийн аварга М.Уранцэцэг хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр алтан медалийн төлөө дэлхийн аварга Японы Ами Кондотой барилдсан ч нэмэлт цагт даралтаар цэвэр ялагдсан юм.
М.Уранцэцэгийн хувьд Токиогийн Их дуулгаас 2013 онд мөнгө, 2016, 2017 онд ийнхүү дараалан мөнгөн медаль хүртлээ.