Залуу манлайлагчдын “Unplug 2017” хэлэлцүүлэг болж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.02-нд нийтлэгдсэн

Залуу манлайлагчдын “Unplug 2017” хэлэлцүүлэг болж байна

Залуу манлайлагчдын “Unplug 2017” хэлэлцүүлэг болж байна

Залуу манлайлагчдыг нэгтгэсэн “Unplug 2017” хэлэлцүүлэг  Тусгаар тогтнолын ордонд  өнөөдөр /2017.12.02/ болж байна. Хэлэлцүүлэг “Энтрэпренер сэтгэлгээ эхлэл цэг мөн үү” сэдвээр эхэлжээ.

Хэлэлцүүлгийн зочдоор  бизнесийн салбарт өөрсдийн байр сууриа олсон залуус болох

  • “Метро Девелопмент” группийг үүсгэн байгуулагч Б.Одсүрэн,
  • “Caffe bene mongolia”,  “Tous les jours mongolia” компанийн үүсгэн байгуулагч Д.Ариунбат,
  • “Хуур мюзик” группийн үүсгэн байгуулагч С.Дөлмөндах,
  • SPS телевизийг үүсгэн байгуулагч Н.Наранбат нар оролцож залуустай үзэл бодлоо хуваалцаж буй юм.

Үүнээс гадна ‘Дэлхийд өрсөлдөх Монгол загвар’, “Байгууллагууд инновацийн ДНХ”-ыг суулгах нь сэдвээр залуус хэлэлцжээ. Мөн  гарааны бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн гарч давхар гарч байна. Энд Монголын шилдэг “стартап”-ууд өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгож төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалт санал болгож байгаа гэнэ.  

Энэ удаагийн “Unplug” хэлэлцүүлгийн үеэр ‘Петровис’ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл ‘Би хэрхэн ажилладаг вэ’ сэдвээр чөлөөт ярилцлага өгч залууст хэрхэн бизнесийн салбарт унаж боссон түүхээсээ хуваалцах юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж