Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар арванхоёрдугаар сарын 03-05-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулна. Мөн харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлж, талууд хооронд байгуулсан тохиролцооны ажлыг дүгнэн цаашид ямар салбарт хэрхэн хамтрах вэ гэдгээ тодорхойлох юм.
Үүнээс гадна олон олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар ярилцах аж.
Д.УУДАМ