Шүүх танхимд амиа егүүтгэхдээ цианид хэрэглэжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.02-нд нийтлэгдсэн

Шүүх танхимд амиа егүүтгэхдээ цианид хэрэглэжээ

Шүүх танхимд амиа егүүтгэхдээ цианид хэрэглэжээ

Гаагийн олон улсын шүүх танхимд хор ууж, амиа егүүтгэсэн Боснийн Хорват генерал агсан Слободан Пралякийн цогцост задлан шинжилгээ хийж, цуснаас нь цианид илрүүлжээ.

“Задлан шинжилгээний хор судлалын шинжилгээний урьдчилсан хариугаар Слободан Пралякийн цуснаас цианид натри илэрсэн” гэж Гаагийн олон нийтийн прокурорын  газрын мэдэгдэлд дурдсан байна.

Арваннэгдүгээр сарын 29-нд Праляк Гаагийн олон улсын шүүхийн танхимд 20 жилийн хорих ял сонссоны дараа “Шүүгчид ээ, Слободан Праляк бол дайны гэмт хэрэгтэн биш. Эсэргүүцэж байна” хэмээгээд жижиг бортоготой хор гаргаж ирээд уусан юм. Удалгүй түүнийг ойролцоох эмнэлэгт нас барсан болохыг мэдэгдсэн.

Цианид натри нь шууд зүрхний дутагдалд хүргэдэг байна. Энэ нь 72 настай Пралякийн үхлийн шалтгаан болсон гэж прокурорын мэдэгдэлд дурджээ.

Праляк шүүх хурлын өмнө саатуулагдаж байсан тул хэрхэн ямар аргаар химийн хорт бодис олж авсан, түүнийг яаж шүүх танхимд оруулсан зэрэг нь тодорхойгүй хэвээр байна.

Пралякийн хэрэгт ажиллаж байсан өмгөөлөгч Ника Пинтер Хорватын “Нова” телевизэд өгсөн ярилцлагадаа “Праляк харуул хамгаалалтыг хэрхэн аргалж, бортоготой хорыг гартаа оруулж, цаашлаад шүүх танхимд оруулсныг мэдэхгүй” гэж ярьжээ. Тэрбээр мөн “Гэхдээ энэ түүнийг шийдвэр байсан, зөвхөн түүнийх. Гартаа гавтай, нуруундаа “дайны гэмт хэрэгтэн” гэх ачаа үүрээд дахин нэг ч өдөр амьд явах хүсэл түүнд байгаагүй биз ээ” хэмээжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж